Өмнөд Солонгосын кино урлагийн салбар сүүлийн арав гаруй жил дэлхий дахинаа хүч түрэн гарч ирж, олон сая үзэгчийг өөртөө татаж чадсан. K-драма болон бүрэн хэмжээний кинонууд зөвхөн алдартай болсноор зогсохгүй, солонгос жүжигчдийн нэг ангид тоглох цалингийн хэмжээ ч бас харилцан адилгүй байдаг байна. Тэд дэлгэцийн бүтээлээс гадна байгууллага, алдартай брэндүүдтэй хамтарсан зар сурталчилгааны шугамаар олон сая долларын орлого олдог. Ийнхүү 2025 оны байдлаар Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг буюу өндөр үнэлгээтэй эрэгтэй болон эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.
Хамгийн өндрөөр үнэлэгддэг 5 эрэгтэй жүжигчид
И Жүн Жэ — Squid Game киноны II, III бүлэг дээр нэг ангид л 639 мянган ам.доллараар цалинжиж Өмнөд Солонгосын эрэгтэй хамгийн өндөр орлоготой жүжигнээр нэрлэгдэж байна.
Ким Сү Хён – “My Love from the Star”, “It’s Okay to Not Be Okay” зэрэг хит бүтээлээрээ олонд танигдсан жүжигчин. Мөн “Мөрөөдлөөс ч илүү”(Dream High) киноны гол дүр гэдгээр нь монголчууд сайн мэддэг. “One Ordinary Day” гэх кинонд нэг ангид 423 мянган ам.доллароор, Queen of Tears киноны 16 ангиас цалинжсан нийт дүн нь 3.7 сая ам.доллар буюу нэг ангид дунджаар 231 мянга гаруй ам.доллараар тоглосон байдаг. Хамгийн баян эрэгтэй жүжигчдийн номер нэгд үнэлэгддэг байсан ч тэрээр өнгөрсөн хавар дуулианд хэрэгт холбогдож, Өмнөд Солонгос даяар нэр хүндээ алдаж, түүний эсрэг boycott хөдөлгөөн өрнөсөн билээ.
И Мин Ху – “Boys Over Flowers” буюу бидний мэдэхээр F4 киноны гол дүрээр илүү танигдсан жүжигчин бөгөөд зөвхөн жүжигчнээр зогсохгүй өөрийн продакшн компанитай, хөрөнгө нь 110 сая ам.доллар. К-драманы анги тус бүрд 400 мянган ам.доллароор цалинждаг.
Сун Жүн Ки – “Нарны үр сад”, “Vincenzo” зэрэг хит кинонуудад гол дүр бүтээж байсан. 95 сая ам.долларын хөрөнгөтэй. Reborn Rich киноны анги тус бүрд 220 мянган ам.доллароор цалинжсан байна.
Хён Бин – “Crash Landing on You” киноны гол дүрийн жүжигчин. Түүний тоглосон бүтээл зөвхөн Солонгост бус Азийн зах зээлд ч томоохон орлого авчирсан бөгөөд хөрөнгө нь 90 сая ам.доллар. Нэг ангид тоглохдоо 165 мянган ам.доллароор үнэлэгддэг байна.
Хамгийн өндрөөр үнэлэгддэг 5 эмэгтэй жүжигчид
Жүн Жи Хён – “Цэнхэр тэнгисийн домог” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй нь 110 сая ам.долларын хөрөнгөтэй. К-Драманы нэг ангид ойролцоогоор 99 мянган ам.доллароор тоглодог байна.
Сун Хе Гю – “Нарны үр сад” киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин. Louis Vuitton, Fendi зэрэг өндөр зэрэглэлийн брэндтэй хамтарч ажилладаг, 90 сая ам.долларын хөрөнгөтэй. Нэг ангид 60 мянга гаруй ам.доллароор цалинждаг байна.
И Ен Жэ – “Jewel in the Palace” киноны гол дүр буюу бидний сайн мэдэхээр Жангумын дүрийг бүтээсэн жүжигчин бөгөөд тэрээр нийгмийн сайн дурын үйлстэн бөгөөд бизнесийн салбарт тун ухаалаг нэгэн бөгөөд нэг анги тутамд 90 мянган ам.доллароор цалинждаг байна.
Чуэ Жи Ү – “Нарны үр сад” болон “Өвлийн хайрын дуу” кинонуудад дүр бүтээж байснаараа олонд танигдсан тэрээр анги тутамд 46 мянган ам.доллар авдаг байна.
IU (И Жи Ын) – Дуучин, жүжигчин мэргэжилтэй авьяаслаг уран бүтээлч тэрээр “Hotel Del Luna”-ийн гол дүрээр нь хүмүүс таньдгаас гадна “Мөрөөдлөөс ч илүү”(Dream High) кино нь түүний жүжигчний карьераа эхлүүлсэн гараа юм. Дэлгэцийн уран бүтээл ба хөгжмийн салбараас олдог орлого нь нийт 65 сая ам.доллар бөгөөд хамгийн сүүлд “Амьдрал чамд жүрж өгөхөд”(When Life Gives You Tangerines) киноны нэг ангид 346 мянган ам.доллар орчмоор цалинжсан гэх таамаг яваа юм.