АН-ын даргыг сонгох сонгууль бол түүхэн хариуцлагатай асар эгзэгтэй цаг үед болж байгаа юм. Улс төрийн сонгуульд гурав дараалан олонх болоогүй хүчний хувьд бид эв нэгдлээс институц гэсэн зарчмаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Дараа дараагийн улс төрийн сонгуульд иргэд олон нийтийн дэмжлэгийг авч, итгэлийг нь хүлээн, хүндэрсэн эдийн засагтаа сэргэлт авчрах, иргэддээ эрх чөлөөг нь буцаан авчрах улс төрийн хүчирхэг институц болохын төлөө бид зорин ажиллана. Энэ манлайллыг түүчээлж авч явах тэрхүү намын даргыг сонгох сонгууль нь түүхэн хариуцлагатай үе юм. Энэ удаагийн сонгуулийн онцлог бол ҮБХ-оос намын даргаа сонгож буй явдал юм.