Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 2025 онд нийслэлийн төсвөөс нийт 66.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч хяналт, шалгалтын явцад олон тооны зөрчил илэрч, зарим сургуулийн орчны нөхцөл байдал хангалтгүй хэвээр байгааг тогтоожээ.