Эмнэлгүүдийн төлөөгүй төлбөр салбарын нийт эргэлтийн хөрөнгийн 40 хувийг эзэлж байгаа нь зөвхөн эмийн хангамж төдийгүй эрүүл мэндийн салбар бүхэлдээ доголдох бодит эрсдэлийг бий болгожээ. Иймээс эм хангамжийн байгууллагууд яаралтай тусламж болон амь тэнссэн өвчтөнд шаардлагатай эм, хэрэгслээс бусдыг нийлүүлэхийг түр зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Энэ асуудлын талаар “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням тайлбар өглөө.