Анхан шатны шүүх: И.Жанболат, Е.Керим, Е.Айнур нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. И.Жанболатыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Е.Айнур нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох, Е.Керим, нийтийн албанд томилогдог эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 11 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.