Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Н.Энхбаярын саяхан хэвлэлд өгсөн ярилцлага нийгмийн сүлжээнд оны анхаарал татаад байна. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ Оюу толгой, Ухаа худагтай адилхан том луйвар хийсэн” гэж ярьжээ. Энэхүү бичлэг гэнэт нийгмийн сүлжээнд тархаж байгааг харвал, Их хурлаа угтсан МАН доторх улс төрийн зодооны эхлэл ч байх магадлалтай. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярианд нэлээд ноцтой мэдээлэл дурдагдаж байгаа учраас сийрүүлье.