Монгол Улс 2025 оны эхний долоон сарын байдлаар 7 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ онд Алт-3 аяныг хэрэгжүүлж, ТЭЗҮ нь бэлэн алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алт-3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Үүнээс шалтгаалж алтны салбарынхан хүлээлтийн байдалд байна. Харин удахгүй олборлолтоо эхлүүлэх Баянхөндий алтны төслийг дагаж Монгол Улсын алт тушаалт нэмэгдэх хүлээлт бий боллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэ Ресурс" ХХК-ийн хөгжүүлж буй алтны өндөр агуулга бүхий Баянхөндий төсөл ирэх сараас олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж. 2025 оны I улиралд Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байв. Эхний есөн барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, боловсруулах үйлдвэрийн шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж байгаа ба 2025 оны II улиралд барилгуудыг шат дараатайгаар улсын комисст хүлээлгэх ажил хийгдсэн байна. 2025 оны III улиралд анхны алтыг олборлох төлөвлөгөөний дагуу операторуудын сургалт, хөрс хуулалтын ажлуудыг гүйцэтгэжээ. Баянхөндий алтны төсөл нь: