Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдлээ. Үүнийг дагаад "түгжрэл" нэртэй нийгмийн стресс ч эхэлж байна. Наймдугаар сарын 15-наас орон нутгаас хотыг зорих их нүүдэл, хичээл сургуулийн бэлтгэлээ хангах олны хөлийг дагаад замын хөдөлгөөний ачаалал бараг хоёр дахин нэмэгджээ. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр Нийслэлийн удирдлагууд ярилцаж байгаа аж. Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо энэ жил буураагүй. Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор харин ч нэмэгдсэн байна. Тиймээс хөдөлгөөний эрчмийг бууруулж, тэг зогсолт үүсэхээс сэргийлэх боломжит арга нь автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хувилбар. Нийслэлийн Засаг даргын захирамжаар шууд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд орцуул гэж шийдэхээс илүүтэйгээр нийслэлийн иргэдийн санал асуулга дээр үндэслэн шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар санал асуулга авч байгаа бөгөөд санал асуулгын хугацаа наймдугаар сарын 25-наар дуусгавар болно.Одоогоор 4139 хүн санал асуулгад оролцсоноос 1651 хүн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 60 хувь буюу 2488 хүн тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжээгүй байна. Иргэн та