Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүлд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлын талаар хөндөн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.Монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээнд хөгжиж, төрөлжсөн боловч эрэлтээ хангахын тулд бэрхшээлтэй тулгарсаар байна.Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар өвлийн бэлтгэлийг эртнээс хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болголоо. Үүнд эрчим хүчний хэрэглээг хэмнэх, тодорхой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж, өвлийн хэрэгцээг хангах арга хэмжээ багтаж байна.Гэвч зөвхөн энэ өвлийн төдийгүй ирээдүйн өвлүүдийг даван туулахын тулд Монгол Улс зөвхөн хэмнэхээс гадна эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд Засгийн газар уламжлалт түлш болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой ажиллаж байна.