Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Ард" кино театрын зүүн талын 1,500 м2 газрыг нийтийн эзэмшилд авлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Ард" кино театрын зүүн талын 1,500 м2 газрыг нийтийн эзэмшилд авлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 21
Улаанбаатар хотод кино театрын зориулалтаар баригдсан анхны хоёр барилгын нэг нь "Ард" кино театр юм. Анхны барилга нь одоогийн Хөрөнгийн биржийн барилга аж. Ойрын өдрүүдэд "Ард" кино театрыг буулгаж суурин дээр нь 25 давхар оффис барихаар болсон тухай мэдээлэл гараад байгаа билээ. Саяхныг хүртэл кино театрын газрыг зүүн талын цэцэрлэгт хүрээлэнтэй нь цуг 3,500 м2 хэмжээгээр хувьд авсан гэх асуудал яригдсан юм. Харин энэ сарын 19-ний өдөр "Ард" кино театрын ногоон байгууламжит талбайг нийтийн эзэмшилд буцаан авах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамж нь 2009 оны тогтоолыг зөрчиж Ард кино театрын газрыг зүүн талын цэцэрлэгт хүрээлэнтэй нь цуг 3,500 м2 хэмжээгээр хувьд авсан асуудал байсныг зүүн талын 1,500 м2 газар нь нийтийн эзэмшилд буцаж ирэхээр болжээ.
Маргаашнаас хашааг буулгаж, тухайн газрын нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулж эхэлнэ гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээллээ.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн