Монгол Улсын 2026 оны эхний хагас жилийн эдийн засгийн тойм үзүүлэлтээр ханшийн хүндхэн сорилттой тулгараад буй уул уурхайн салбарын удаашралтыг хөдөө аж ахуйн салбарын хурдацтай өсөлт нөхжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр,Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн байна. Үүний3.6 нэгж хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсалбарын өсөлт дангаараа бүрдүүлсэн. Хүнс, хөдөө ажахуйн дараа барилгын салбар 1, уул уурхай 0.1 нэгжхувийн өсөлтөөр тус тус удаалсан байна.
Эргэн сануулахад, хөдөө аж ахуйн салбарын ДНБөнгөрсөн 2023 онд -1.3 хувь, 2024 онд -3.6 хувиарбуурсан үзүүлэлттэй гарсан байдаг. Байгалийндавагдашгүй хүчин зүйл болох зудын улмаас малын тоо толгой олон саяар хорогдсон нь хөдөө аж ахуйн салбарын энэхүү агшилтад нөлөөлсөн гол хүчин зүйл байлаа. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар ийнхүү богинохугацаанд сэргэж, тогтворжсон нь Монгол УлсынЕрөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” тэргүүтэй төрөөс мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрийг дэмжих бодлогын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Цаашид Монгол Улс эдийн засгаа ганц уул уурхайдтүшиглэсэн бус солонгоруулах гол тулгуур болох хөдөөаж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хадгалахынтулд зөвхөн мал аж ахуйд тулгуурлахаас илүүтэйгээрхүнсний боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжсэнцогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээрхөдөө аж ахуй зөвхөн амьжиргааны эх үүсвэр биш, эдийн засгийн гол тулгуур багана болон хөгжихболомжтой юм.