Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын Ерөнхий газраас өнөөдөр төв, говийн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулсаар байна. Улаанбаатар хотод үүрийн 05.00 цагаас бороо орж эхэлсэн бөгөөд үдээс хойш 14.00 цагаас эхлэн аадар бороо олон цаг үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Орой 16:00 цагийн орчмоос уулын гуу жалгын дагуу буух усны хэмжээ эрс нэмэгдэх, үдэш болон шөнөдөө Туул, Сэлбэ голын усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул үер усны аюул ослоос сэрэмжлэхийг, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.