Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлж зарах эрх зүйн боломжийг журмын хүрээнд бий болгохоор холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна. Энэ талаар болон Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.