Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцохоор боллоо

Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцохоор боллоо
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 20
Засгийн газрын хуралдаанаар 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 465-р тогтоолын хавсралтаар баталсан АМНАТ буюу Ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд өөрчлөх оруулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Биржийн тухай хууль болон түүхий эдийн үнэ өсөж, буурдаг савлагаанаас аж ахуйн нэгжүүдээ хамгаалах хүрээнд АМНАТ-ийг тооцдог аргачлалыг өөрчлөх түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Өмнө нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу АМНАТ-ийг төлөхдөө жишиг үнэ буюу бодит үнээс хэт давсан үнэлгээгээр тооцож авдаг байсан. Тухайлбал, баяжуулсан коксжсон нүүрсэн дээр 22.6 хувийн илүү үнээр тооцож авч байгаа бол хамгийн дээд тал нь хайлуур жоншин дээр 54.3 хувийн илүү үнээр тооцож АМНАТ авч байна. Бодит үнээс нь илүү үнээр тооцож АМНАТ авдаг гажиг тогтолцоотой байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед аж ахуйн нэгжүүд хэвийн төлөөд явдаг бол унах нь үед нь эргээд дарамт, алдагдал өр болоод явдаг. Үүнийг өөрчилж АМНАТ-ийн төлбөрийг Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үнээр тооцож авдаг зохицуулалт руу шилжье гэдэг Засгийн газрын түүхэн тогтоолын төсөл батлагдаж гарлаа. Биржийн үнэ бол Монгол Улсын өөрийн суурь үнэлгээ болоод явна гэсэн үг.
Ашигт малтмалын биржийн үнээр АМНАТ-өө тооцуулах аж ахуйн нэгжүүд нийт гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнийх нь АМНАТ-ийг биржээр арилжаалагдсан үнийн дүнгээр тооцох зохицуулалтыг хийлээ. Ингэснээр биржийн үйл ажиллагаа идэвхжиж, өмнөхөөсөө 100 тэрбум төгрөгийн илүү орлого олох боломжтой гэсэн тооцооллыг хийсэн гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн