Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.Трамп энэ талаар өнгөрсөн баасан гарагт Fox News-д өгсөн ярилцлагадаа дурдан ярьжээ. Тэрээр “Мэдээж Хятад, Тайванийн асуудалд ч Украинтай төстэй тал бий. Гэхдээ би өөрийн байх хугацаанд ийм зүйл болохгүй гэж үзэж байна” гэжээ.Тэрээр мөн “Ши Жиньпин дарга надад ‘Таныг ерөнхийлөгч байх хугацаанд би ийм алхам хийхгүй’ гэж хэлсэн. Би талархлаа илэрхийлсэн. Гэхдээ тэр бас ‘Би маш их тэвчээртэй, Хятад ч бас их маш тэвчээртэй’ гэж хэлсэн” хэмээн онцолжээ.Вашингтонд байрлах Хятадын Элчин сайдын яамнаас энэ талаар шууд хариу өгөөгүй байна.Трамп өнгөрсөн зургаадугаар сард хоёр дахь удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Ши Жиньпинтэй анх удаа утсаар ярьсан бөгөөд мөн дөрөвдүгээр сард Ши Жиньпин түүн рүү залгасан тухай дурдсан ч яг хэзээ болсон нь тодорхойгүй гэжээ.Хятад улс Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүч хэрэглэн “нэгтгэнэ” хэмээн удаа дараа мэдэгдэж ирсэн. Харин Тайвань үүнийг эрс эсэргүүцдэг. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсгийн нийлүүлэгч, олон улсын гол дэмжигч боловч бусад улсын адил Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй байдаг.