Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтаас хасагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл өглөө. Боловсролын зээлийн сангийн шинэчилсэн журмын хүрээнд олон хүүхдийн материал шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүчингүйд тооцогджээ. Эдгээр хүүхдүүд нь гадаадын нэр хүндтэй топ их, дээд сургуулиудад тэнцэж, журамд заасан баримт бичгээ бүрдүүлэн, материалыг цаг хугацаанд нь хүргүүлсэн байсан ч сонгон шалгаруулалтаас хасагдсан байна.