Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Израил Газаг бөмбөгдсөний улмаас сүүлийн 24 цагийн дотор 123 хүн амиа алджээ

Израил Газаг бөмбөгдсөний улмаас сүүлийн 24 цагийн дотор 123 хүн амиа алджээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 14
Израилын тал лхагва гарагт Газаг хүчтэй бөмбөгдсөн бөгөөд Газа хотын эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн нэг хоногт 123 хүн амиа алдсан байна.
Энэхүү тоо өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд хоёр жил үргэлжилж буй дайн 2 сая гаруй палестинчууд амьдардаг уг бүсийг сүйрүүлээд байна.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар палестинчуудыг нутаг орноо орхин явахыг дахин уриалсан байна. Арабын орнууд болон дэлхийн олон удирдагчид Газын хүн амыг шахан гаргах санааг эсэргүүцэж байгаа бөгөөд палестинчууд үүнийг 1948 оны дайны үеэр олон зуун мянган хүн дүрвэсэн явдалтай адилтгаж байна. Израил Газа хотыг дахин эзлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн дараа энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлж магадгүй гэж албаны хүмүүс мэдээлж байгаа аж.
Сүүлийн 24 цагийн дотор Газад өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас болж найман хүн нас баржээ. Дайн эхэлснээс хойш нийт 235 хүн, түүний дотор 106 хүүхэд нас барсан байна. Гэвч Израилын талаас эдгээр хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнгийн талаарх мэдээллийг үгүйсгэж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн