Хятад руу экспортолж буй коксжих нүүрсний үнэ тогтвортой байгаа боловч арилжааны идэвх сул байна.Өнгөрсөн долоо хоногт Хятадын гол хилийн боомтуудад Монголын коксжих нүүрсний үнэ тогтвортой байлаа. Үүнд нүүрсний фьючерсийн үнийн өсөлт дэмжлэг үзүүлсэн бөгөөд арилжаа бага зэрэг сэргэсний дараа зарим худалдан авагя үнэ нэмэх санал гаргажээ. Хятадын кокс үйлдвэрлэгчид зургаа дахь удаагаа коксны үнийг нэмсэн нь мөн зах зээлийн нөхцөл байдлыг дэмжив.Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн долоо хоног дараалан нөөцөө нөхөж байсан хэрэглэгчид өндөр үнэтэй нүүрснээс зайлсхийж эхэлсэн тул өнгөрсөн долоо хоногт бодит худалдан авалтын идэвх саарсан байна.Түүнчлэн Хятадын эрх баригчид Монголын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэн орж ирэх ачааны машины жингийн зөвшөөрөгдөх хэлбэлзлийг чангатгасан нь бараа гаалийн бүрдүүлэлтийн хурдыг удаашруулж болзошгүй гэж зах зээлийн эх сурвалжууд мэдээллээ.Өмнө нь зөвшөөрөгдөх жингийн хэлбэлзэл +1,000/-1,000 кг байсан бол одоо +800/-1,000 кг болж багасгасан байна. Шинэ хязгаараас хэтэрсэн ачааг бүхэлд нь буцаах аж. Mysteel-ийн мэдээлснээр наймдугаар сарын 11-нд Ганцмод боомтоор БНХАУ-ын гаалиар 809 нүүрс тээврийн машин нэвтэрсэн нь өмнөх өдрөөс 23.5 хувиар буурсан байна.