Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдэд төсөв болон төрийн өмчит компаниудаас ихээхэн санхүүжилт хуваарилагдаж байгаа энэ нөхцөлд, эдгээр хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид тавих хяналтыг сайжруулах шаардлагатай юм.