ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулахаар болжээ.