Олон улсын залуучуудын өдрийг угтан, Мойса – Олон Улс дахь Монгол Оюутан Залуучуудын Холбоо дөрөв дэх жилдээ “Боловсролын өдөрлөг”-өө зохион байгуулах гэж байна.
Наймдугаар сарын 12-нд Тусгаар тогтнолын ордонд 12:00–17:00 цагт болох энэ арга хэмжээнд дэлхийн 10 орны Монгол оюутан залуучуудын төлөөлөл цуглаж, гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хамрагдах арга зам, амьдрах орчны талаар бодит туршлагаа хуваалцана.
Улс бүр өөрийн соёлыг илтгэсэн өнгө төрхтэй ширээ засаж, залууст тухайн орны уур амьсгал, онцлогийг мэдрүүлэх бол, гадаадад суралцаж төгссөн амжилттай зочид панел хэлэлцүүлэг өрнүүлнэ.