Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Нийслэлийн ЕБС-ын багтаамж 14 мянга, цэцэрлэгийн багтаамж 7500-аар нэмэгдэнэ

Нийслэлийн ЕБС-ын багтаамж 14 мянга, цэцэрлэгийн багтаамж 7500-аар нэмэгдэнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 11
Нийслэлд сургууль, цэцэрлэгийн 139 барилга, байгууламжийн бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнээс 15 барилга ашиглалтад орж, есдүгээр сарын 1-нээс сурагчдаа хүлээн авахад бэлэн болсон гэж Нийслэлийн удирдлагууд мэдээллээ.
Энэ ондоо багтаан нийт 20 барилгыг ашиглалтад оруулах бөгөөд үүний үр дүнд нийслэлийн ЕБС-ын багтаамж 14 мянга, цэрэглэгийн багтаамж 7500 гаруй хүүхдийн цэцэрлэгийн багтаамж нэмэгдэх юм байна.
Ирэх жил дахин 30 сургууль барих газар чөлөөлөх ажил эхэлсэн бөгөөд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангахын тулд нийт 62 шинэ барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр 2027–2028 он гэхэд сургуулийн хүртээмж, анги дүүргэлт хэвийн хэмжээнд хүрэх аж.
Сургуулиудын өвөлжилтийн бэлтгэл 62.5 хувь, анги засвар 82 хувьтай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээний ажил 56 хувьтай үргэлжилж байна. Өмнө жилүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн их засварт тавьдаг төсөв 5 тэрбум төгрөг хүрдэггүй байсан бол энэ жил нийслэлд 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 30 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн, 30 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж шинэчлэлд зарцуулж байгаа Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон.
Одоогоор нийт 177 сургууль, цэцэрлэгийн 40 хувьд их засвар хийж байгаа бол 10 эмнэлгийн засвар эхэлж, багаж тоног төхөөрөмжүүдийг шинэчилснээр нийслэлийн харьяа эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн 60 хувь шинэчлэгдэх юм.
Мөн аравдугаар сараас эхлэх ханиад томууны улиралд бэлтгэн наймдугаар сарын 15-наас нийслэл даяар вакцинжуулалтын ажил эхэлнэ. Судалгаагаар өнгөрсөн жил нийслэлийн иргэд зөвхөн ханиад томууны эм бэлдмэлд 23.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин вакцинд хамрагдсанаар айл өрх болон иргэдийн зардлыг мэдэгдэхүйц хэмнэх боломжтой гэсэн мэдээллийг өглөө.
Бэлтгэсэн: Э.Эгшиглэн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн