Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Персеидийн солирын борооны оргил үе энэ сарын 12-нд тохионо

Персеидийн солирын борооны оргил үе энэ сарын 12-нд тохионо
Нийтэлсэн 1 минутын өмнө
Одон орон сонирхогчдын хувьд жилийн хамгийн том үйл явдлуудын нэг болох Персейдийн солирын бороо удахгүй оргил үедээ хүрэх гэж байна. Энэхүү солирын бороо нь долоодугаар сарын дунд үеэс идэвхтэй эхэлдэг ч жил бүр наймдугаар сарын дунд үеэр оргил үедээ хүрдэг бөгөөд цагт 100 хүртэлх солир тэнгэрээр гялалзан өнгөрдөг. Солирын хурд ойролцоогоор секундэд 60 км (37 миль) хүрдэг.
Энэ жилийн оргил үе нь наймдугаар сарын 12-ны оройноос 13-ны өглөө хүртэл тохионо. Солирын бороо наймдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх ч хамгийн олон солирыг оргил үеэр харах боломжтой болдог.
Энэ жил сарны гэрэл ажиглалтад саад болж магадгүй
Америкийн Солир Судлалын Нийгэмлэгийн мэдээлснээр наймдугаар сарын 12-нд 84 хуийн бүтэн сартай шөнө тохиох тул солирын харагдах байдал 75 хувиар буурах магадлалтай. Иймээс зөвхөн хамгийн хурц гэрэлтэй солирууд л харагдана гэж анхааруулжээ.
Персеидийн солирыг хэзээ, хаанаас хамгийн сайн харах вэ?
Шөнө дунд болон үүрийн 3–4 цагийн хооронд, аль болох харанхуй үед хамгийн тодоор харах боломжтой. Зарим үед солирууд оройн 10 цагаас эхэлж харагддаг. Үүл багатай, цэлмэг, сарны гэрэл багатай шөнө хамгийн тохиромжтой. Мөн хотоос хол, гэрэл багатай харанхуй газар илүү олон солир харах боломжтой юм.
Персеидийн солир гэж юу вэ?
Персеидийн солирын бороо нь Свифт-Таттл (Swift-Tuttle) хэмээх сүүлт одны үлдээсэн үлдэгдэл тоосонцрын зурвас руу Дэлхий нэвтрэх үед үүсдэг. Свифт-Таттл сүүлт од нь 133 жилд нэг удаа нарны тойрог замаар бүрэн эргэлт хийдэг асар том биет бөгөөд өргөн нь 26 км (16 миль) хүрдэг. NASA-гийн мэдээлснээр энэ нь динозаврыг устгасан гэж үздэг сүүлт одноос хоёр дахин том гэнэ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн