Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсэгт олон улсын стандартын дагуу ногоон байгууламж барина

ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсэгт олон улсын стандартын дагуу ногоон байгууламж барина
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.
undefined
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу  Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.
undefined
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” гэлээ.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн