Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Нийслэлийн 22 байршилд 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна

Нийслэлийн 22 байршилд 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 8
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс үерийн эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тодруулбал, нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна. Уг төсөлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өнөөдөр Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай уулзалт хийв. 
undefined
Дэлхийн банкны зүгээс төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна.
Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн