МИАТ компанийн хувьд эхний ээлжид стратегийн хөрөнгө оруулагч татах, компанийн засаглалыг сайжруулах, улмаар гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийж, Монголын хөрөнгийн бирж дээр давхар арилжаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Учир нь МИАТ бол төрийн өмчит компаниудын дотроос хамгийн том, ашигтай ажилладаг цөөн компанийн нэг юм.