2025 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн ХААН Банкны данс хоорондын гүйлгээг 20 оронтой IBAN дансны дугаараар хийх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр банк доторх болон банк хоорондын бүх гүйлгээ олон улсын стандартын дагуу IBAN дугаараар хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан гүйлгээ хийх үед хүлээн авагчийн дансны дугаараар IBAN дугаарыг автоматаар олох “IBAN лавлах” цэсийг Khan Bank аппликэйшнд шинээр нэвтрүүлээд байна.
Одоо та Khan Bank аппликэйшнээр данс хооронд болон бусад банк руу гүйлгээ хийхдээ 20 оронтой IBAN дансны дугаарыг заавал асуух шаардлагагүй. Товчхондоо бол “Гүйлгээ” цэс дэх гүйлгээний төрлөө сонгоод “IBAN лавлах” товчийг дарж, хүлээн авагчийн дансны дугаарыг оруулахад тухайн харилцагчийн IBAN дугаар гарч ирнэ. Дараа нь “IBAN хуулах” товчийг дарснаар уг дугаар гүйлгээний талбарт автоматаар байрших бөгөөд баталгаажуулснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ.
Данс хоорондын гүйлгээ хийх дэлгэрэнгүй видео зааварчилгааг ЭНД, бусад банк руу гүйлгээ хийх зааварчилгааг