Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Шведийн Ерөнхий сайд ChatGPT ашигласныхаа төлөө шүүмжлэлд өртөв

Шведийн Ерөнхий сайд ChatGPT ашигласныхаа төлөө шүүмжлэлд өртөв
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Шведийн Ерөнхий сайд Улф Кристерссон төрийн ажлаа хийхдээ хиймэл оюун ухааны хэрэгслүүд болох ChatGPT, Францын LeChat зэргийг байнга ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа олон нийтийн болон шинжээчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртжээ.
Тэрээр эдгээр хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг “хоёр дахь санал авах”, “бусад улс орнууд юу хийж байгааг харах”, эсвэл “бид эсрэг байр суурьтай байх ёстой юу?” зэрэг асуултад тусламж авах зорилгоор ашигладаг гэж тайлбарласан байна.
Харин технологийн мэргэжилтнүүд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм төрлийн хэрэглээнд болгоомжтой хандахыг сануулж байна. Aftonbladet сонин Ерөнхий сайдыг “олигархуудын хиймэл оюун ухаанд автсан солиорол”-д автаж байна хэмээн шүүмжилжээ.
Компьютерын шинжлэх ухааны судлаач Симонэ Фишер-Хюбнер “эмзэг, нууц мэдээлэлд ийм төрлийн хэрэгслийг ашиглах нь эрсдэлтэй” хэмээн анхааруулсан бол, Ерөнхий сайдын төлөөлөгч “аюулгүй байдлын мэдрэмжтэйгээр хэрэглэж байгаа, ямар нэгэн нууц мэдээлэл ороогүй” гэж хамгаалжээ.
Харин хариуцлагатай хиймэл оюун ухааны профессор Виржиниа Дигнум “ХОУ улс төрийн бодлогын талаар жинтэй санал гаргаж чадахгүй, энэ нь зөвхөн бүтээсэн хүмүүсийн үзэл бодлыг л тусгасан зүйл” гэж мэдэгдээд, “Хэт их итгэл тавих нь аажмаар эрсдэлтэй байдалд хүргэнэ. Бид итгэж болох найдвартай байдлыг шаардах ёстой. Бид ChatGPT-г сонгоогүй шүү дээ” гэж нэмж хэлсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн