Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Алт тушаалт буурсаар байна

Алт тушаалт буурсаар байна
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 6
Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэнд дээд хэмжээнд хүрч өсөөд байгаа. Энэ өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдах хүлээлттэй байгаа ч Монгол Улсад алтны олборлолт, алт худалдан авалт, тушаалтын хэмжээ он гарсаар байнга бууралттай байна.
Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  23.9 хувиар буурсан үзүүлэлт байна.
undefined
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 396.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 938.9 кг үнэт металл худалдан авсан байна.   
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 7 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 384,712.91 төгрөг байжээ.
УИХ-аас "Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан. Гэвч уг тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьснаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээ гацаанд ороод байгаа билээ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын намрын чуулган эхлэхээр хэлэлцэх төлөвтэй байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн