Open iToim app
Спорт | 1 мин уншина

“Alpha gaming” баг 222 мянган долларын шагнал хүртлээ

“Alpha gaming” баг 222 мянган долларын шагнал хүртлээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 4
Цахим спортын Pubg mobile тоглоомын “Pubg mobile world cup 2025” тэмцээнд Төв болон Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцсон манай улсын “Alpha gaming” баг гуравдугаар байр эзэлж, 222 мянган ам.долларын шагнал хүртлээ. Манай улсын баг тус тэмцээнд 18 тоглолт хийсэн бөгөөд нийт 141 оноо авчээ. Мөн  “Alpha gaming” багийн ахлагч Dok буюу У.Дөлгөөн нь  “Pubg mobile world cup 2025” тэмцээний үнэ цэнтэй тоглогтоор тодорч 50 мянган ам.долларын эзэн боллоо.
“Pubg mobile world cup 2025” тэмцээн нь Саудын Арабын Эр Рияд хотноо зохион байгуулагдсан бөгөөд нийт гурван сая ам.долларын шагналын сантай аж. Тус тэмцээнд Мьянмар улсын “Yangon Galacticos” баг нийлбэр дүнгээр 157 оноотойгоор түрүүлж 547 мянган ам.доллар, хоёрдугаар байрт Хятадын “Weibo gaming” баг шалгарч 323.500 мянга ам.долларын эзэд боллоо.
undefined
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн