Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Ц.Эрдэмбилэг: Бидний 2018-2024 онд хүртэл хөгжүүлж ирсэн төслийг Нийслэлийн удирдлагууд хятад компанид өгсөн

Ц.Эрдэмбилэг: Бидний 2018-2024 онд хүртэл хөгжүүлж ирсэн төслийг Нийслэлийн удирдлагууд хятад компанид өгсөн
Нийтэлсэн 2 минутын өмнө
Нийслэлийн шударга бус гурван асуудлын талаар “Нааново грийн энержи монголиа” ХХК-ийн захирал Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.
“Нааново грийн энержи монголиа” ХХК-ийн захирал Ц.Эрдэмбилэг: Нэгдүгээрт, нийслэлээс 2024 оноос хог шатааж эрчим хүч боловсруулах төслийг ач холбогдол ихтэй төсөл гэж мэдээлж ирсэн. Гэвч энэ төслийг анх 2018 онд  “Нааново грийн энержи монголиа” компани үүсгэн байгуулагдсан цагаасаа техник, эдийн засгийн үнэлгээ хийж, хөгжүүлсэн. Тодруулбал, Монголын үндэсний хог дахин боловсруулах холбоотой хамтран энэ төслийг хөгжүүлж ирсэн.
Манайх 2022 онд эрчим хүчнийхээ тусгай зөвшөөрлийг гардаж авсан. Түүнчлэн, 2024 онд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд хэрэгжүүлэх түвшинд хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл, 2018-2024 он хүртэл манай байгууллага, холбоо хогноос эрчим хүч үйлдвэрлэх төслийг хөгжүүлж ирсэн гэсэн үг. Нийслэлээс ямар нэгэн ажил хийгээгүй.
Гэтэл Нийслэлийн захиргаа 2024 онд Морингийн давааны газар дээр энэ төслийг хэрэгжүүлнэ гэсэн. Ингэхдээ бидэнтэй ярьж тохиролцоод Монголын эдийн засгийн форумаар үеэр манай компани нийслэлтэй хамтын ажиллагааны санамж бичиг зурсан. Сонгуулийн дараа Нийслэлийн удирдлагууд шинэчлэгдээд Төр, хувийн хэвшлийн хуулиар энэ төслийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж явуулна гээд өөрчлөгдсөн. Бид гайхаж байсан ч Нийслэлийн шийдвэрийг хүндэтгэн сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл манайхыг хассан үндэслэл нь журамд нийцсэн материалаа бүрдүүлээгүй гэсэн.  Энэ бол илт худал мэдээлэл. Журмынх нь дагуу шаардлагад нийцсэн материал бүрдүүлсэн. Энэ бол бидний долоон жилийн хөдөлмөр. Хууль журмын дагуу гомдлоо өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хоёрдугаарт, Хятад компаниудын давлагаа явж байгаа нь хотын дарга Х.Нямбаатартай холбоотой. Хогноос эрчим хүч үйлдвэрлэх төсөлтэй шууд холбоотой. Хятад стандартын дагуу  ТЭЗҮ хийж түүн дээр үндэслэн сонгон шалгаруулалт хийсэн байна. Жишээлбэл, утааны хийг цэвэрлэх систем гэснээ “БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах тухай хуульд үндэслэв” гээд бичсэн байна. Тэгэхээр үүнд олон улсын ямар ч компани оролцох боломжгүй болсон гэсэн үг. Тендер нь гэхэд ямар ч Монголын компани тэнцэхээргүй босго өндөртэй болгосон. Факт л ярья.  Замын тендерт Хятадын компани л гараад ирсэн. Нүүрсний тендерт ч Хятадын компани шалгарсан байсан. Х.Нямбаатар даргыг ажлаа зөв, шударга хий л гэсэн шаардлага тавиад байна.
Гуравдугаарт, хүний үг хэлэх эрхийн талаар тодорхой байр суурь илэрхийлмээр байна. Долоодугаар сарын 21-нээс эхлээд л энэ тэмцлээ эхэллээ. Монголд байгаа залуус, бизнес эрхлэгчид санаачилга гаргаад нэмэр байна уу. Засгийн газрын сайд нар “Нийслэлийн түвшинд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол засаг даргаасаа зөвшөөрөл аваарай” гээд хэлчихмээр байна. Тэгвэл энэ олон бичиг баримтыг бүрдүүлэх гэж цаг авах биш эхлээд Х.Нямбаатарын хайртай дүү болчихоод яам руугаа хандая л даа.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн