Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханытөмөрлөгийн үйлдвэр” ХХК- үйл ажиллагааны өнөөгийнбайдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, 1.0 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайүйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ганболовсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийгэрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусадхолбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийгүйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэнажиллана. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Дарханытөмөрлөгийн үйлдвэр” ХХК янз бүрийн бэрхшээл туулжирснийг бид бүхэн мэдэж байгаа. Гэвч тус үйлдвэрийн ажилБ.Чагнаадорж захирлыг ирснээс хойш сайн ажиллажэрчимжиж байгаад таатай байна. Ерөнхий сайдынхэлсэнчлэн, Канад маягийн загвар менежментийгхэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор явдаг зарчим руу шилжижажиллана. Анхнаасаа зарчмаа тохироод ажлаад явчихадболох байх” гэсэн юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэхзахирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилд энэхүүгарч буй үр дүн нь өмнөх оны хоёрдугаар хагас жилээсэхлэн уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тодбиржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыгнэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэдбүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыгшийдвэрлэснээс шууд хамааралтай” гэв.
Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд татварын дараахүзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбумтөгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвттатвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөгтөвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөгийгтөвлөрүүлж бизнес төлөвлөгөөний зорилтот түвшингийнголлох үзүүлэлтүүдийг бүрэн хангажээ.
Ингэснээр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд ногдолашиг хэлбэрээр 2024 оны 12 дугаар сард 13.6 тэрбум төгрөг, 2025 оны 02 дугаар сард 25.9 тэрбум төгрөгийг тус тустөвлөрүүлж, баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ. Мөн“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн хувьдтолгой компанитай байгуулсан менежментийн үйлчилгээүзүүлэх гэрээний дагуу уг үйлчилгээний төлбөрт 5.8 тэрбумтөгрөгийг толгой компанид төвлөрүүлсэн байна. Төмөртэйордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхзорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулагч нартайхамтран ажиллаж, 2028 он гэхэд үйлдвэрийн эхний шатыгашиглалтад оруулахаар төлөвлөн байна.