Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

"Говь" компани хариуцлага, ёс зүйгээрээ үлгэрлэж чадах уу

"Говь" компани хариуцлага, ёс зүйгээрээ үлгэрлэж чадах уу
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 31
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны “Cante” хэмээх шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө нэгэн зодоон болж, нэг иргэн гавал, тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн.
Энэ хэргийг мөрдөн шалгах явцад 2025 оны 7-р сарын 24-нд, прокурорын байгууллагаас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир болон “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаж, эхний гурван этгээдийг цагдан хорьсон бол Б.Амарсайхан Монгол Улсын хилээр гадагш оргон явсан тухай албан бус эх сурвалжууд мэдээлсэн.
Түүнийг хилээр гарсан даруйд эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд зарим мэдээллээр Интерполоор дамжуулан олон улсын эрэн сурвалжилж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл нийгэмд тархаад байна. Хуулийн байгууллагаас энэ талаарх албан ёсны баталгаа хараахан өгөөгүй ч олон нийтийн дунд бухимдал, эргэлзээ улам нэмэгдэж байна.
Хэрвээ ийм хэмжээний хэрэг  Япон, АНУ зэрэг ардчилсан оронд, тэр дундаа олон нийт хувьцааг нь эзэмшдэг томоохон компанийн гүйцэтгэх захиралд тохиолдсон бол ямар хариуцлага хүлээх талаар доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байгаа бөгөөд тэрээр МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн