Хятадын фьючерсийн зах зээл дээр үнийн өсөлт, дотоодын коксны үнэ хурдацтай нэмэгдсэн болон нийлүүлэлт хомс байгаа зэргээс шалтгаалж Монголын коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын 21-25-ны хооронд Хятадын гол хилийн боомтуудад энэ оны дээд түвшинд хүрлээ. Зах зээлийн уур амьсгал өөдрөг хэвээр байгаа ба боомтууд дээр арилжаа идэвхтэй өрнөж байна.