Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон. Барилдаанд Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Э.Мөнхтөр үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртсэн. Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн начин цолны болзол хангасан байдаг. Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цолын болзол хангасан бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртсэн. Ховд аймгийн баяр наадамд 128 бөх зодоглож Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад түрүүлж аймгийн арслан болсон байдаг. Архангай аймгийн баяр наадамд 128 бөх зодоглосноос цэргийн харцага долоо даван түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Баянхонгор аймгийн баяр наадамд 128 бөх барилдсанаас сумын заан Ц.Болдбаатар тав даван шөвгөрч, аймгийн начин болсон.