Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп: Beyonce Камала Харрисыг дэмжсэн хөлсөнд 11 сая доллар авсан учраас шүүхэд дуудагдах ёстой

Трамп: Beyonce Камала Харрисыг дэмжсэн хөлсөнд 11 сая доллар авсан учраас шүүхэд дуудагдах ёстой
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 28
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд поп од Beyonce-г шүүхэд өгөхийг өөрийн цахим хуудсаар дамжуулан уриалжээ. Гэвч түүний үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
Трамп өөрийн сошиал хаягтаа Beyonce 2024 оны аравдугаар сард Хьюстонд болсон арга хэмжээний үеэр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисыг дэмжсэнээр 11 сая ам.долларын хууль бус төлбөр авсан гэж мэдэгдсэн. Гэвч Beyonce Харрисын кампанит ажлаас 11 сая ам.доллар авсан гэх нотолгоо огт байхгүй байгаа аж. АНУ-ын хэвлэлүүдээр дэмжлэг үзүүлснийх нь төлөө ийм хэмжээний мөнгө өгсөн гэх мэдээлэл нь үндэслэлгүй хэмээн мэдээлж байна.
Харрисын кампанит ажлын зардлын бүртгэлд Beyonce-гийн компанид "кампанит ажлын арга хэмжээний зохион байгуулалт" гэсэн ангиллаар 165,000 ам.долларын төлбөр хийсэн нь бүртгэгдсэн байдаг. Харрисын кампанит ажлын төлөөлөгч “Deadline” сэтгүүлд өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа алдартнуудыг дэмжлэг үзүүлснийх нь төлөө мөнгөөр шагнадаггүй, харин хууль ёсоор тэдний оролцоотой холбоотой зардлыг л төлөх шаардлагатай байдаг гэж тайлбарлаж байжээ.
undefined
165,000 ам.долларын зардлын хувьд 11 сая ам.долларын хажууд бага хэмжээтэй мөнгө юм. Трампын дэмжигчдийн дунд өнгөрсөн жилээс хойш тархсан “10 сая ам.долларын дэмжлэгийн төлбөр” гэх цуурхалд ч ямар ч нотолгоо байгаагүй бөгөөд FactCheck.org болон PolitiFact зэрэг баримт шалгадаг байгууллагууд энэ мэдээллийг шалгаж, үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
Beyonce-гийн ээж Тина Ноулз “Beyonce Камала Харрисын сонгуулийн цуглаанд үг хэлснийхээ төлөө ганц ч цент аваагүй” хэмээжээ. Beyonce-гийн төлөөлөгч мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард PolitiFact-д мэдэгдэхдээ 10 сая ам.долларын тухай мэдээллийг гүтгэлэг хэмээн тодорхойлжээ.
Трамп юу гэж бичив?
Ням гарагийн үүрээр Трамп энэ үндэслэлгүй мэдэгдлээ дахин сэргээж, нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрээр Ардчилсан намынхан “дуучин Beyonce-д дэмжлэг үзүүлсний төлөө 11 сая ам.доллар төлсөн гэдгийг хууль бусаар хүлээн зөвшөөрсөн байж магадгүй” гэжээ.
Харин Ардчилсан намын төлөөлөгчид уг төлбөр оршин байсан гэх мэдэгдлийг эрс няцаасан юм. Цагаан ордон нотолгоо шаардсан хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Трамп нийтлэлдээ  “Камала болон дэмжлэгийн төлбөр авсан бүх хүмүүс хууль зөрчсөн. Тэд бүгд шүүхэд дуудагдах ёстой!” гэсэн байна.
Трамп өнгөрсөн хугацаанд улс төрийн өрсөлдөгчдөө шүүхэд өгөхийг удаа дараа уриалж байсан. Харин бямба гарагт Харрис болон алдартнуудын дэмжлэгийн талаар бичсэн нь тавдугаар сард хийсэн өмнөх нийтлэлээсээ нэг алхам урагшилж, ил тод хэрэг үүсгэхийг шаардаж эхэлсэн үйлдэл байв.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн