Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Хохирогчийн аав: Б.Амарсайхан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ

Хохирогчийн аав: Б.Амарсайхан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 28
Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байгаа “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өчигдөр Монгол Улсад ирэх ёстой байсан. Тэрээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараа, долоодугаар сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан бөгөөд 27-нд орж ирнэ гэсэн мэдээлэл бий. Хууль хяналтын байгууллагаас тодорхой хугацаанд эргэн ирж, шалгуулах ёстойг сануулсан.
Тэгвэл хохирогчийн аав өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр  долоодугаар сарын 28-ны өдөр. Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй ,зогсохгүй, цөхрөхгүй ш дээ. Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад АМАРСАЙХАНДАА жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү” гэжээ.
Хэргийг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03 цаг 45 минутын үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Б.Амарсайхантай хамт яллагдагчаар татагдсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн