Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Судалгаа: Өдөрт 7000 алхам алхах нь хүний биед ашиг тустай бөгөөд зарим өвчний эрсдэлийг бууруулдаг

Судалгаа: Өдөрт 7000 алхам алхах нь хүний биед ашиг тустай бөгөөд зарим өвчний эрсдэлийг бууруулдаг
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 25
Lancet Public Health сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаагаар өдөрт 7,000 алхам алхах нь тархины үйл ажиллагааг дэмжиж, зүрх судасны өвчин, хорт хавдар, зөнөх өвчин, сэтгэл гутрал зэрэг олон өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Өдөрт 10,000 алхах эрүүл мэндэд сайн гэх түгээмэл ойлголт нь 1960-аад оны Японы маркетингийн кампанит ажлаас үүдэлтэй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй биш гэж судлаачид онцолж байна.
Lancet сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаанд дэлхийн өнцөг булан бүрээс 160,000 гаруй хүний эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөний талаар хийсэн өмнөх судалгаануудыг нэгтгэж дүгнэсэн байна. Өдөрт 7,000 алхам алхдаг хүмүүсийг өдөрт 2,000 алхам алхдаг хүмүүстэй харьцуулахад дараах өвчний эрсдэл багассан байжээ.
  • Зүрхний өвчин – 25 хувь буурсан
  • Хорт хавдар – 6 хувь
  • Зөнөглөлт – 38 хувь
  • Сэтгэл гутрал – 22 хувь буурсан байжээ.
Олон өвчний хувьд ашиг тус нь 7,000 алхмаас цааш ахих үед буурах хандлагатай байсан бол зүрх судасны өвчтэй хүмүүсийн хувьд ахиу алхах нь илүү үр дүнтэй байсныг онцолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 10,000 алхам бол идэвхтэй хүмүүсийн хувьд сайн зорилт байж болох ч, ихэнх хүмүүст 5,000–7,000 алхам нь илүү бодитой бөгөөд биелэхүйц зорилт гэжээ.
Хамгийн гол нь тоонд бус, өдөр бүр тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэнд, сэтгэл зүйд ач тустай гэж мэргэжилтнүүд онцоллоо.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн