Open iToim app
Спорт | 1 мин уншина

“Хасын хүлэгүүд” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа

“Хасын хүлэгүүд” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 25
МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 улирлын аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагчаар Thanasis Skourtopoulos хэмээх эрхэм ажиллахаар болжээ.
Түүний хувьд Европын сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, Грекийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан туршлагатай ахлах дасгалжуулагч аж.
Тэрээр 2019 оны ДАШТ-нд Грекийн багийг удирдаж, тухайн үед NBA-ын тэр жилийн “MVP” Янис Антетокумнмпогийн тоглолтыг чиглүүлж байжээ. Мөн AEK Athens, Peristeri, Panionios зэрэг Грекийн дээд лигийн олон багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан байна.
Хамгийн сүүлд QATAR-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Польшийн дээд лигийн “Astoria Bydgoszcz” багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан.
undefined

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн