Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОХУ-ын алс дорнодод 49 хүнтэй зорчигч тээврийн онгоц осолджээ

ОХУ-ын алс дорнодод 49 хүнтэй зорчигч тээврийн онгоц осолджээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 24
ОХУ-ын алс дорнодод 49 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоц осолдож, амьд үлдсэн хүн байгаа эсэхийг тогтоох авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа тухай орон нутгийн албаныхан мэдээллээ.
Сибирьт төвтэй “Angara Airlines” компанийн үйлдэж байсан нислэг пүрэв гарагт радарын дэлгэцээс алга болж, БНХАУ-тай хил залгаа Тында хотод ойртон буух үеэр агаарын хөдөлгөөний хяналттай холбоо тасарсан байна. Ан-24 онгоцны ослын байршлыг агаараас шалгахад амьд үлдсэн хүн илрээгүй боловч газар дээрх хайгуулын ажиллагааны үеэр амьд үлдсэн хүмүүс олдож магадгүй хэмээн Местийн Онцгой байдлын албаны мэдээлжээ. 
undefined
Онгоц Тындагийн нисэх буудлаас 15 км орчим зайд уулын бэлд олдсон байна. Оросын хэвлэлүүд ослын газраас өтгөн утаа суунаглан гарч буй ой шугуйн дээгүүрх дүрс бичлэгүүдийг нийтэлжээ.
Урьдчилсан мэдээллээр онгоцонд 43 зорчигч (үүний дотор 5 хүүхэд), 6 багийн гишүүн явж байсан байна.
Ан-24 нь 1950-иад оны сүүлээр Зөвлөлт Холбоот Улсын Антоновын Төслийн товчоонд зохион бүтээгдсэн хоёр хөдөлгүүрт тээврийн онгоц юм. Засмал бус зурвас дээр ч ажиллах чадвартай гэдгээрээ алдартай энэ онгоцыг Орос, Төв Азийн алслагдсан бүс нутагт өргөн ашигладаг байжээ. Осолдсон онгоц болох Angara компанийн Ан-24 нь 1976 онд үйлдвэрлэгдсэн, 50 гаруй жилийн настай онгоц байсан аж.
ОХУ хуучирсан Зөвлөлтийн үеийн онгоцууд болон Boeing, Airbus зэрэг орчин үеийн өрнөдийн онгоцнуудыг дотоодын үйлдвэрлэсэн онгоцоор бүрэн орлох гэж оролдож байгаа ч төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн