Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Олон улсын физикийн олимпиадаас Монгол Улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангалаа

Олон улсын физикийн олимпиадаас Монгол Улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 24
Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчидмедальт байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.
Монгол Улсыг төлөөлж:
  • Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги МӨНГӨН МЕДАЛЬ
  • Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртлээ.
Багийн ахлагч:
Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш
Дасгалжуулагч багш:
Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор
Ажиглагч багш:
Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш нар ажилласан байсан.
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш буюу 08 дугаар сарын 24-ний өдөр Монголын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн