Хөгжлийн төсөл хөтөлбөрийг дөрвөн гол шалгуураар эрэмбэлж, тэр дагуу томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Нийт 148 хөгжлийн төсөл хөтөлбөрийг эрэмбэлж, нэгтгэх ажлуудыг ирэх наймдугаар сард багтаан дуусгахыг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралд даалгасан байна. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тусгай банк байгуулахаа зарласан. Энэ хүрээнд Н.Учрал сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 13-ны дотор орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах саналыг боловсруулж, бүх талаас нь судалж Засгийн газар танилцуулах үүрэг өгчээ. Ажлын хэсэг нийт 17 гишүүнтэй бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд Б.Батбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар багтсан байна.
