Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний хагас жилийн байдлаар танилцуулсан Монгол Улсын гадаад худалдаа болон улсын төсвийн бүрдүүлэлтийн мэдээллийг хүргэе.Нүүрс буурч, зэс өсөвМонгол Улс 2025 оны эхний хагас жилд 150 гаруй улстай нийт 12.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 58.1 хувиар буурсан байна. Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурсан бол импорт 150.1 сая ам.доллароор өсчээ. Нийт экспорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллароор буурахад нүүрсний экспорт 2.1 тэрбум ам.доллар буюу 43.9 хувиар, угаасан ноолуур 148 сая ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 31.4 ам.доллароор, хонь ямааны махны экспорт 24.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин 2025 оны эхний хагас жилд зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 894.7 сая ам.доллароор буюу 61.7 хувиар өссөн байна.Төсөв 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав