Японы эрдэмтэд анх удаа хүний эсэд Даунын синдром үүсгэдэг нэмэлт хромосомыг CRISPR технологи ашиглан устгаж, эсийн хэвийн үйл ажиллагааг сэргээжээ. Доктор Рётаро Хашизүмэ тэргүүлсэн судалгааны багийн үр дүн 30 хувиас дээш хувьтай гарсан нь уг өвчний гол шалтгаан болох генетикийн эмгэгийг эмчлэх шинэ найдвар болж байна.