Open iToim app
Спорт | 1 мин уншина

Жүдогийн өсвөрийн тамирчид Азийн цомоос 16 медаль хүртлээ

Жүдогийн өсвөрийн тамирчид Азийн цомоос 16 медаль хүртлээ
Нийтэлсэн 32 минутын өмнө
Хонгконгод болсон жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нийт 16 медаль хүртжээ. Тодруулбал, өсвөр үеийн тамирчид 5 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар ганзага дүүрэн тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Ингэхдээ:
  • -73 кг Б.Далайцэрэн Алт
  • -60 кг Н.Тэгш-Очир Алт
  • -44кг Ц.Амин-Эрдэнэ Алт
  • -52кг Б.Гүндэгмаа Алт
  • -57кг Г.Энхжин Алт
  • -48кг А.Хонгорзул Мөнгө
  • -52кг Л.Булган Мөнгө
  • -90кг Т.Доржсүрэн Мөнгө
  • -48 кг П.Эрдэнэбулган хүрэл
  • -63кг Л.Нармандах хүрэл
  • -63кг П.Нандинцэцэг хүрэл
  • -70кг Э.Анужин хүрэл
  • -55кг А.Тэмүүжин хүрэл
  • -60кг Б.Цолмог-Од хүрэл
  • -66кг Б.Тэмүүжин хүрэл
  • -81кг Б.Мөнгөндөл хүрэл тус тус хүртжээ.
Тус тэмцээний өсвөр үеийн ангилалд 13 орны 123 жүдоч өрсөлдсөн байна. Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 буюу нийт 27 жүдоч өрсөлджээ. Харин залуучуудын ангилалд 12 орны 160 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн. Залуучуудын ангилалд манай улсаас эрэгтэй 21, эмэгтэй 13 буюу нийт 34 жүдочин барилдсан юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн