Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Хохирогчийн эгч: Дүүдээ төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна

Хохирогчийн эгч: Дүүдээ төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 21
Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын үед Цагдаагийн байгууллагад “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг бусдыг хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Тэгвэл уг хэргийн талаар хохирогчийн эгч өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. 
Хохирогчийн эгч: Монгол Улсад амьд явах баталгаа байна уу.
Миний дүү 2025 оны долоодугаар сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд “Cante club”-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохиж унагааж араас нь Эрэлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн
3.7 дугаар зүйлд
“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
6.4 дүгээр зүйлд
“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүн рүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана.  Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсныг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү! Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ. Энэ өөрөө зөв үү.
Монгол Улсын иргэн зүгээр гудамжинд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь зөв үү. Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажллаад эхэлж. Уучлаарай, хүний биед түрүүлж гар хүрчхээд дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүд рүү дэвсэлж  зодоод, эрүүл мэндээр нь хохироочхоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Монгол Улсын Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр!. Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү!.
Мөн би хохирсон дүүдээ Монгол Улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна” гэжээ. 

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн