Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ХСҮТ-ийн захирлаар Ц.Батболдыг томилжээ

ХСҮТ-ийн захирлаар Ц.Батболдыг томилжээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 21
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тушаал гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилжээ.
Ц.Батболд нь  клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч бөгөөд 2008-2016 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмч, 2016 оноос Амгалан амаржих газрын захирлын албан тушаалуудыг тус тус хашиж байсан  аж.
Өмнөх сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Адилсайханыг захирлаар томилсон байдаг. Тэгвэл хоёр сарын дараа дахин ХСҮТ-ийн захирлыг шинээр томиллоо.
Улсын эмнэлгүүдийн даргыг Эрүүл мэнд сайд тушаал гаргаж томилдог бөгөөд хамгийн өндөр ачаалалтай ажилладаг ХСҮТ жилийн хугацаанд гурван даргын нүүр үзэж байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн