Үндэсний их баяр наамдын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож, Баянхонгор аймгийн Жинст сумын харьцат улсын начин Э.Батмагнай Сүхбаатар аймгийн харьяат Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын наадамдаа 8 давж улсын гарьд цолтон боллоо. Ийнхүү Баянхонгор аймгаас 76 жилийн дараа Үндэсний их баяр наадмын түрүү бөх тодорч байна. Э.Батмагнай нь өдгөө 24 насандаа төрийн наадамд түрүүлж, улсын арслан цолтон боллоо.Тэрээр 2024 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзэн болсон билээ. Мөн 2025 он гарсаар заалтны барилдаанд чансаагаараа хүчит бөхчүүдийг тэргүүлж, залуу хүчтэн гэдгээ тод харуулаад байсан юм.