Open iToim app
Ерөнхийлөгч | 1 мин уншина

Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ

Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган Төрийн шагнал хүртээлээ.
"Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил" сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээж, дараах хүмүүст шагналыг гардууллаа.
1. Байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор Н.Банди,
2. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор З.Батжаргал,
3. Олон улсын "Тахь" группын зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор О.Доржраа,
4. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор П.Галрагчаа,
5. Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан О.Ганбаатар

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн