Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган Төрийн шагнал хүртээлээ.
Чингис хаан хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гурван бүтээлээрээ Төрийн шагнал хүртлээ. Тодруулбал, түүний зохиосон Чингис хаан рок дуулал, Чингисийн баатрууд, Тамирчны ялалт хямдхан олдоогүй гурван бүтээлд Төрийн шагнал хүртээв.